Мэдээ мэдээлэл


МУ-д Эрчим хүчний салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан ажил мэргэжлийн уралдаанд амжилттай оролцлоо

Монгол улсад Эрчим хүчний салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойн хүрээнд зүүн, өмнөд бүсийн тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн дунд зохион байгуулсан ажил мэргэжлийн уралдаан Дорнод аймгийн Чойбалсан хотод 2017 оны 5-р сарын 19-нд амжилттай зохион байгуулагдлаа.
Уг ажил мэргэжлийн уралдаанд Багануур дүүрэг, Өмнөговийн "ӨБЦТС" ТӨХК, "ДзДЦС" ТӨХК, Дорноговь, Дорнод аймгуудын 6 баг оролцлоо.
Тус тэмцээн нь марш тактик, гагнуур, оосорлогч дохиочин, кранчин, хаалт арматур засвар, шуурхай ажиллагааны ажиллагсдын онол практик, IQ, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль, эрчим хүчний тухай хууль, ТАД, ААД-н мэдлэг шалгах төрлүүдээр зохион байгуулсан юм. "Даланзадгадын ДЦС" ТӨХК-ийн төлөөлөл, баг тамирчид тэмцээндээ амжилттай оролцоо.