Мэдээ мэдээлэл


АВТОМАШИНЫ ДУУДЛАГA ХУДАЛДААНД УРЬЖ БАЙНА

 

Төрийн өмчийн хорооны 2017 оны 233 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэхээр “Даланзадгадын Дулааны Цахилгаан Станц” төрийн өмчит хувьцаат компанийн үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй Япон улсад үйлдвэрлэж, 1998 онд ашиглалтанд орсон, Ланд крузер - 80 маркийн, 4164 мотортой,  арлын дугаар, 53-11 ӨМӨ тоот улсын бүртгэлийн дугаартай, нийт 334000 км явсан автомашиныг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдана.

Дуудлагын худалдаа 2017 оны 07 дугаар сарын 17 -ний өдрийн 15 цагт Өмнөговь аймаг Даланзадгад сум 8-р баг Цагаан булаг Аргалант 10-10 тоот, “ДзДЦС ТӨХК-ийн  /хурлын зал/-нд болно.

Дуудлагаар худалдах автомашины доод үнэ: 7000000 /долоон сая/ төгрөг

Дэнчингийн хэмжээ: 1750000 /Нэг сая долоон зуун тавин мянга/ төгрөг

Оролцогч дэнчингийн мөнгийг ДзДЦС ТӨХК-ийн 5585384710 тоот дансанд нэг тушаасан баримт авчирснаар оролцох эрх авна.

Дуудлагаар худалдах автомашиныг өмч эзэмшигч байгууллага дээр очин үзэж болох бөгөөд дуудлагын худалдааны журам, бүртгэх хугацаа, автомашины талаарх мэдээллийг ДзДЦС ТӨХК-ийн 70532862, 70533597, 99932233, 99021676 утсаар авна уу.