Тендер: Урилга


Ширэм хайлуулах үйлдвэр барих

ХЯЗГААРЛАГДМАЛ ТЕНДЕРИЙН УРИЛГА
 
Огноо: 2017-03-13
Тендер шалгаруулалтын нэр:
 ДзДЦС ТӨХК-ийн Ширэм хайлуулах үйлдвэр барих”  ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах.
Тендер шалгаруулалтын дугаар: 2017/001 
 
         Даланзадгадын Дулааны Цахилгаан Станц ТӨХК эрх бүхий тендерт оролцогчдоос 
1.     Ширэм хайлуулах үйлдвэрийн барилга 13*10м талбайтай, 7м өндөр барилгын ажил, 3тн даацтай каранбалк 2ширхэг. /зөрж ажиллах ажиллах/
2.     1 цагт 1тн  ширэм хайлуулах чадал бүхий вагранка зуухны төсөл тооцоо, ажлын эзлэхүүн, угсралтын ажил мөн боловсон хүчний сургалт.
3.     Ажилчдын ахуйн байр, харуулын байрны 15*6м хэмжээтэй тоосгон барилга
4.     Цахилгаан хангамж 100 ква чадалтай ТП байгуулах
5.     Ус хангамж гүний худаг гаргах, агуулах склад, /75*48м/ 3600 метр2 талбайг хашаажуулах түүний зам талбайг тохижуулах”–ыг гүйцэтгэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.
 
         Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр иж бүрдлээр нь 50.000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
         Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн дундаж борлуулалтын орлого санал болгож буй үнийн дүнгийн 60%-аас багагүй /2016, 2017 он/ 
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:
 Санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байх. 
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:
 Сүүлийн 2 жил /2016, 2017/ 
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:
 тийм
         Тендерийн хамт Тухайн багцад санал болгож буй үнийн дүнгийн 2 хувь тэнцэх тендерийн баталгаа ирүүлнэ.
         Тендерийг 2017 оны 03-р сарын 13 ны өдрийн 14 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 03-р сарын 13 ы өдрийн, 14 цаг 30 минутад нээнэ.
Дотоодын давуу эрх тооцох эсэх. тийм 
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.
 
Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар болон бэлнээр тушаана. 
Банкны нэр: 
Өмнөговь Даланзадгад Хас банк 
Дансны дугаар ₮:
 5000138844 
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Өмнөговь аймаг, Даланзадгад сум Цагаан булагийн 8-дугаар баг.
Аргалантын 10-10 тоот “Даланзадгад ДЦС” ТӨХК-ийн төв оффиссын 2 давхар
Шуурхай ажиллагааны өрөө
Утас: 99064541,99932233 Факс: 70533597